Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь “Ротари Улаанбаатар” клубын зүгээс “Найдвар Хоспис Монголиа” эмнэлэгт санхүүжилт олгох ажилд хууль зүйн зөвлөгөө үзүүллээ

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр. Улаанбаатар хот. ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь “Ротари Улаанбаатар” клубын зүгээс “Найдвар Хоспис Монголиа” эмнэлэгт санхүүжилт олгох тал дээр про боно хууль зүйн зөвлөгөө амжилттай өгч ажиллаа. “Найдвар Хоспис Монголиа” эмнэлэг нь эцсийн хүнд шатанд орсон өвчтөнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг Монгол дахь цорын ганц байгууллага юм. Монголд хорт хавдраар өвчлөх өвчлөлтийн түвшин өндөр байгаа тул энэ нь шаардлагатай тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тийм ч учраас “Ротари Улаанбаатар” клуб нь “Найдвар Хоспис Монголиа” эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих санхүүжилтэнд оролцохоор болсон. Энэхүү санхүүжилтийн үр дүнд, “Найдвар Хоспис Монголиа” нь эмнэлгийн өөрийн барилгад илүү бага зардлаар үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой болсон юм.

Монголын “Ротари Хөгжлийн Сан”-гийн хэрэгжүүлсэн энэхүү хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийн ажилд бид талархснаа илэрхийлж байна. Манай фирмийн партнер Ж.Майзориг болон ахлах хуульч И.Учралбаяр нар энэхүү про боно хууль зүйн зөвлөх ажлыг гүйцэтгэсэн юм.

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: