Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

ЭмДиЭС ХаанЛексийг AsiaLaw Profiles Болон The Legal 500-аас Үнэллээ

ЭмДиЭс ХаанЛексийг хуулийн фирмийн зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий байгууллагууд болох AsiaLaw Profiles (2016 он) болон The Legal 500 Asia Pacific 2016-с үнэлж, санал болгосон болохыг дуулгахдаа таатай байна.

Энэ жил бид хоёр дахь удаагаа The Legal 500 Asia Pacific-с нэгдүгээрт эрэмбэлэгдсэн гадаадын хоёр хуулийн фирмийн араас хоёр дугаарт эрэмбэлэгдлээ. Энэхүү сайтад бичсэнээр “ЭмДиЭсХаанЛекс ХХН-ийн зургаан партнераас бүрдсэн баг нь “зах зээлийн талаар гайхалтай мэдлэгтэй” бөгөөд удирдах партнер Жанчивдоржийн Майзориг нь “нарийн төвөгтэй асуудлууд дээр сайн зөвлөж чаддаг”. Тус фирм нь Монголын эрх зүйн  арвин туршлагатайгаас гадна Sidley Austin LLP зэрэг олон улсын фирмүүдтэй хил дамнасан асуудлууд дээр тогтмол ажилладаг ба үүний нэг жишээ нь Лондонгийн Дээд Шүүхэд Улаанбаатар төмөр замыг Standard Bank-ны эсрэг төлөөлсөн явдал юм.” Уг вэбсайтнаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу http://www.legal500.com/c/mongolia/leading-firms

Харин AsiaLaw Profiles 2016 оны хэвлэлд тус хуулийн фирмийг Банк, санхүү, Хөрөнгийн зах зээл, Компанийн эрх зүй/ M&A, Эрчим хүч, Байгалийн нөөц, Хөдөлмөр, Ажил олголт, Барилга, Үл хөдлөх хөрөнгө, Маргаан Шийдвэрлэх салбарт санал болгосон байна. Мөн Даатгал, Оюуны өмч, Хөрөнгө оруулалтын сан, IT, Харилцаа холбоо, мэдээллийн хэрэгсэл, Төслийн санхүүжилтийн чиглэлээр цорын ганц идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй фирмээр тус фирмийг нэрлэсэн байна. Вэбсайтанд онцолснооср “Тус фирм нь өөрсдийн үйлчлүүлэгчдээсээ “Монгол улсад маш сайн нэр хүндтэй”, “Тус фирмээс анх удаа үйлчилгээ авсны дараа тэдний ажлын чанар болон партнеруудын хариуцлагатай байдлаас шалтгаалан тэднээс дахин дахин үйлчилгээ авах болсон” зэрэг үнэлгээг авсан.” Уг вэбсайтнаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу http://www.asialaw.com/countries/mongolia/mn

The Legal 500 болон AsiaLaw Profiles нь өөрсдийн үнэлгээгээ асуулга, партнеруудтай хийх ярилцлага, бие даасан судалгаа, үйлчлүүлэгчийн үнэлгээн дээр суурилж гаргадаг нэр хүнд бүхий хууль зүйн хөтөчүүд юм. Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, үйлчлүүлэгчдийнхээ хамтын ажиллагаа болон дэмжлэгт гүн талархал илэрхийлье.

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл

Leave a Reply

%d