Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллага, яамдын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийв

“Өмгөөллийн Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХН-ийн баг Авлигатай тэмцэх газрын захиалгаар Улсын их хурлаас байгуулагддаг 7 байгууллага, Монгол Улсын 15 яамны 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд  хөндлөнгийн үнэлгээ хийж, үр дүнгийн талаар өнөөдөр буюу Авлигын эсрэг олон улсын өдөр олон нийтэд мэдээллээ.

12357991_1040854895954452_1166575970_n

Манай багийн ахлагч партнер, Д.Дүгэржав багийн гишүүн, туслах хуульч М.Золзаяа,  Б.Түвшинтунгалаг, оффис менежер Б.Отгонбат нар уг ажлыг 21 хоногт багтаан гүйцэтгэж, нийт 22 байгууллага тус бүрээр болон нэгтгэсэн дүнг сүүлийн 3 жилийн үзүүлэлттэй харьцуулан харуулсан тайлан бэлтгэж, ололт дутагдал, сайн туршлага, санал зөвлөмжөө тусгав.

12366734_1040877539285521_1509323328_n

Уг тайланг ойрын хугацаанд АТГ-ын болон тус хуулийн фирмийн цахим хуудсанд байрлуулах болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн  Партнер Д.Дүгэржаваас авна уу. Утас: +(976) 99119181, +(976) 11 330048; email: dugerjav@mdsa.mn

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: