СЭЗИС-ийн оюутнууд тус фирмийн үйл ажиллагаатай танилцлаа
2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр. Улаанбаатар хот. Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн үндсэн хөтөлбөрийн Бизнесийн эрх зүйн ангийн оюутнууд мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлийн үнэ цэнийг таниулах, сонирхлыг нь нэмэгдүүлэх, хичээлээр судалсан онолын мэдлэгийг бататгах зорилгоор явуулж буй Практик сургалт хичээлийн хүрээнд ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирмийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү үйл ажиллагааны үеэр тус хуулийн фирмийн партнер Д.Дүгэржав хуулийн фирмийн үйл ажиллагааны талаар оюутнуудад танилцуулга хийлээ.
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.