Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Монгол Улс Арбитрын Загвар хуульд нийцсэн хуультай орны тоонд багтлаа

2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 1-р сарын 26-ны өдөр Арбитрын тухай Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Ингэснээр Монгол Улс Нэгдсэн Үндэсний Байгууллагын Олон улсын худалдааны комиссоос 1985 оны 6 дугаар сарын 21-ний өдөр баталж,  2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Олон улсын худалдааны арбитрын Загвар хуулийг нутагшуулсан орнуудын жагсаалтанд багтлаа. Үүний үр дүнд Олон улсын маргаанд Монгол Улсын хуулийг хэрэглэх, Монгол Улсын арбитрыг сонгож маргаанаа шийдвэрлүүлэх боломж нэмэгдэх эерэг үр нөлөө бий болно гэж үзэж байна.

Загвар хуулийг нутагшуулсан орнуудын жагсаалтыг http://www.uncitral.org/uncitral/en/uncitral_texts/arbitration/1985Model_arbitration_status.html вэб хуудаснаас үзнэ үү.

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: