“Клин Энержи Ази” ХХК Цэцийн салхин станцын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр. Улаанбаатар хот. Клин Энержи Ази ХХК нь хувь нийлүүлэгчид болох Ньюком ХХК болон СБ Энержи Корпорацитай хамтран Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (цаашид “ЖАЙКА” гэх) болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (цаашид “ЕСБХБ” гэх)-тай Монгол Улсын өмнөд хэсэгт 50 мегаваттын салхин цахилгаан станц барих санхүүжилтийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Салхин цахилгаан станцийн энэхүү төсөл нь ЖАЙКА-гийн Хувийн Салбарын Хөрөнгө Оруулалтын Санхүүгийн хөтөлбөрийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа төслийн санхүүжилтийн анхны долларын хэлцэл, Ньюком болон ЕСБХБ-ны хувьд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа сэргээгдэх эрчим хүчний хоёр дахь төсөл болж байна. Монгол Улсын анхны хувийн салхин цахилгаан станц нь Салхитын 50 мегаваттын станц бөгөөд үйл ажиллагаагаа 2013 онд эхлүүлсэн. Цэций 50 мегаваттын салхин цахилгаан станцийн төсөл нь СБ Энержи, СофтБанк Группын хувьд Монгол Улсад гүйцэтгэсэн анхны эрчим хүчний ажил болж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://newcom.mn/mn/media/news/254
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.