Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

ДЦС-5 Төслийн Концесс эзэмшигч нь Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж буй байгууллагуудтай Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд урьдчилсан байдлаар гарын үсэг зурав (2015, 7-р сар)

Монгол Улсын Засгийн Газар (цаашид “Засгийн газар” гэх) дулаан, цахилгааны эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж байгаа. Уг зорилгынхоо хүрээнд 2011 оны 9-р сард Засгийн газар тухайн үеийн Төрийн өмчийн хороооор дамжуулан концессын төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтыг зарласан. Улмаар 2012 оны 7-р сарын 5-ны өдөр концессын төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын ялагчаар ENGIE (хуучнаар “Жи Ди Эф Суэз”, Франц, 30%-ийг эзэмшигч), Сожитц корпораци (Япон, 30%-ийг эзэмшигч ), Поско Энержи (Солонгос, 30%-ийг эзэмшигч) болон Ньюком ХХК (Монгол, 10%-ийг эзэмшигч) нарын хамтарсан консорциум шалгарсан. Засгийн Газар тус Концесс эзэмшигчтэй 2014 оны 6-р сарын 20-ны өдөр Концессын гэрээг Барих-Эзэмших-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр байгуулсан билээ.

Харин 2015 оны 7-р сарын 29-ний өдөр Засгийн Газрыг төлөөлж буй байгууллагууд болох Диспетчерийн Үндэсний Төв ХХК, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ Төрийн Өмчит Хувьцаат Компани нар Концесс эзэмшигчтэй ДЦС-5 (Дулааны тавдугаар цахилгаан станц) төслийн нэгэн чухал гэрээ болох “Цахилгаан худалдах, худалдан авах гэрээ”-г урьдчилсан байдлаaр байгууллаа. Уг гэрээний дагуу Засгийн Газрыг  төлөөлж буй байгууллагууд нь ДЦС-5-ын үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг бүрэн хэмжээгээр худалдаж авах бөгөөд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрэлт хэрэгцээг хангах юм.

ДЦС-5 төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбар дах Төр-Хувийн хэвшлийн хамгийн анхны бөгөөд хамгийн том түншлэл болж байгаагаараа онцлог юм.

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d