Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос дэмжлээ

2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр. Улаанбаатар хот. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 оны 01-р сарын 05-ны өдөр Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр арбитрын ажиллагааны харьяалал, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, санхүүгийн баталгаа, зардал хохирол гаргуулах,  арбитрын хэлэлцээрийг цахим хэлбэрээр хийх зэрэг шинэ ойлголтуудыг тусгаснаас гадна НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хууль болон тус хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн боловсруулсан.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ийн гишүүн Ц.Оюунгэрэл Монгол улсад арбитрын ажиллагаа хангалттай түвшинд хөгжөөгүй байгаагаас шалтгаалан гадаадын арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхэд маш их хэмжээний зардал гардаг болохыг дурдаад, олон улсын түвшинд нийцүүлэн боловсруулсан энэхүү хуулийн төслийг дэмжиж, шуурхай батлах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн УИХ-ийн гишүүн Х.Тэмүүжин мөн хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, арбитрын хуулийг шинэчлэх асуудал нь олон жил судлагдаж ирсэн бөгөөд арбитрын ажиллагаа нь өөрөө шүүхийн ажиллагааны адилаар 3 шатаар дамждаггүй, талууд арбитрч болон арбитрын ажиллагааны журмаа өөрсдөө сонгодог зэрэг олон давуу талтайг цохон тэмдэглээд, олон улсын хэрэг маргааныг Монголын арбитраар шийдвэрлүүлдэг болох том амбиц бидний өмнө байгаа талаар дурдсан юм.

Тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм ажилласан болохыг дуулгахад таатай байна.

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: