Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд 4 журам шинээр батлагдлаа.
Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны эхний хуралдаан нэгдүгээр сарын 15-ны лхагва гаригт боллоо. Хуралдаанаар “Үнэт цаасны дотоод мэдээлэл, түүнийг эзэмшигчээс үнэт цаасны зах зээл дээр явуулах үйл ажиллагааны тухай журам”, “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны журам” болон “Хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны тухай журам”-уудыг хэлэлцэж баталлаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.frc.mn/index.php/2013-05-22-02-00-11/item/303-4
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.