Шинэ ном: “Төслийн Санхүүжилт”
ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь олон улсын Сидлей Аустин хуулийн фирмийн Партнер Аяаз Шейх, ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирмийн Удирдах Партнер Ж.Майзориг нарын хамтран зохиосон Төслийн санхүүжилт номыг Та бүхэнд толилуулж байгаадаа таатай байна.
Энэхүү бүтээлд төслийн санхүүжилтийн суурь асуудлууд болох төсөлд оролцогчид, төслийн үндсэн баримт бичгийн талаар болон төслийн баримт бичгийг боловсруулах, хэлэлцээр хийхэд анхаарах эрсдэл болон эрх зүйн асуудлыг тусгасан. Мөн энэхүү номонд Монголын хуультай холбоотойгоор анхаарах асуудлыг нэмж оруулсан болно.
Уг бүтээл нь Монгол Англи хэлнээ нэгэн зэрэг хэвлэгдсэн тул уншигч өөрийн сонирхсон хэлээр уг бүтээлтэй танилцах бүрэн боломжтой юм.
Та энэхүү номыг худалдан авахыгг хүсвэл +976 11 330048 утсаар холбогдоно уу.
Номын агуулгыг энд дарж үзнэ үү.