Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байртай боллоо

Хууль зүйн яамны санхүүжилтээр Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн дотуур байрны найман өрөөг хохирогчийг хамгаалах байрны стандарт, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн зөвлөмжийн дагуу засварлан тохижуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр болголоо.Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байрны үйл ажиллагаа удахгүй эхлэх бөгөөд Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагаас гадна тус төвд 24 цагаар дуудлага хүлээн авах тусгай дугаарын утсыг ажиллуулах юм байна. /Хууль зүйн яам/

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.moj.gov.mn/index.php…-

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: