Хадгаламж Зээлийн Хоршоо байгуулах эрх зүйн зохицуулалт
Энд дарж энэхүү мэдээллийг татаж авна уу.
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО БАЙГУУЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО БАЙГУУЛАХ
Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хоршоо гэх бөгөөд Монгол Улсын иргэн үүсгэн байгуулж болно.[1]
Үүгэн байгуулахад тавигдах шаардлага
Энгийн хоршоо 9-өөс доошгүй, хадгаламж зээлийн хоршоо 20-оос доошгүй гишүүн, дундын хоршоог 2-оос доошгүй хуулийн этгээд үүсгэн байгуулна.
Бүртгүүлэх баримт бичиг[2]
- УБ 03 маягтыг бөглөх
- Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
- Хоршоо үүсгэн байгуулах гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол
- Дүрэм 2 хувь
- Гишүүдийн жагсаалт
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Өргөдөл гаргах эрх бүхий этгээд
- Үүсгэн байгуулагч
- Гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд
- Итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд
Тэмдэгтийн хураамж
- Нэрийн баталгаажилт 500 төгрөг
- Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийг бүртгүүлэх 44,000 төгрөг
Бүртгэх хугацаа
Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг бүртгэгч бүртгэхээс татгалзах, буцаах үндсэлэл байхгүй гэж үзвэл хянаж үзээд ажлын 2 хоногт багтаан бүртгэж гэрчилгээ олгоно.
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ
Хадгаламж, зээлийн хоршоо нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсний дараа Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар Санхүүгийн зохицуулах хороонд хандана. Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхлэх бөгөөд хууль тогтоомжоор хориглоогүй дараах санхүүгийн ажил үйлчилгээг эрхэлж болно.
- Санхүүгийн түрээсийн үйлчилгээ;
- Төсөл, хөтөлбөрийг дамжуулан санхүүжүүлэх үйлчилгээ;
- Цахим төлбөр тооцооны төлөөлөгчөөр ажиллах үйлчилгээ;
- Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа.[3]
Бүрдүүлэх баримт бичиг
Тэргүүлэгчдийн зөвлөл нь тухайн хадгаламж, зээлийн хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээс хойш ажлын 30 өдөрт хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, шаардлагыг хангасан болохыг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлж Хороонд ирүүлнэ:[4]
- Хорооноос батлан өргөдөл;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Үүсгэн байгуулах хурлаас гаргасан үүсгэн байгуулах тухай шийдвэр;
- Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан үүсгэн байгуулах тухай гэрээ;
- Үүгэн байгуулагчдын талаарх мэдээлэл;
- Хадгаламж, зээлийн хоршооны дүрэм;
- Хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгийн хэмжээ;
- Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө; /бодитой, үйл ажиллагаанаас учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээг тусгасан/
- Хадгаламжийн үйл ажиллагааны журам;
- Зээлийн хороо болон зээлийн үйл ажиллагааны журам;
- Эхлэлтийн баланс;
- Тэргүүлэгчид, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн мэргэжил, мэргэшил, ур чадварын талаарх мэдээлэл;
- Бизнес төлөвлөгөө /Үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээг тусгасан байх/
Бүртгэх хугацаа
Хороо тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг бүрэн гүйцэд баримт бичиг хүлээн авснаас хойш ажлын 45 өдрийн дотор шийдвэрлэнэ.
Хадгаламж зээлийн хоршооноос төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ
Хадгаламж, зээлийн хоршооны зохицуулалтын үйлчилгээний хөлсийг жил бүр төвлөрүүлэх болон тухай бүр төвлөрүүлэх гэж 2 ангилна. [5]
№ | Хадгаламж зээлийн хоршооны зохицуулалтын үйлчилгээний хөлс | Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ | |
Жил бүр | Тухай бүр | ||
1 | Нийт хөрөнгөөс* тооцож, жил бүр төлөх зохицуулалтын үйлчилгээний хөлс | 0,03 хувь* /доод хэмжээ нь 20,000 төгрөг, дээд хэмжээ нь 2,000,000 төгрөг байна/ | – |
2 | Оноосон нэр өөрчлөх | – | 2,000,000,000 |
3 | Хуульд заасан бусад зөвшөөрөл- Санхүү түрээсийн үйлчилгээ- Төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйлчилгээ
– Цахим төлбөр, тооцооны төлөөлөгчөөр ажиллуулах үйлчилгээ – Хорооны тогтоолоор батлах бусад ажил, үйлчилгээ |
– | 150,000 |
100,000 | |||
100,000 | |||
Хорооноос тухай бүр шийдвэрлэх | |||
4 | Үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй болгосон гэрчилгээг солих, нөхөн олгох | – | 100,000 |
5 | Дүрэм болон бусад мэдээллийг Хорооны архиваас хуулбарлан авах | – | 1,000 /нэг нүүр/ |
6 | Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх | – | 100,000 |
*- жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан дахь нийт хөрөнгийн дүнгээс тооцно.
*- тогтоосон хугацаанд зорицуулалтын үйлчилгээний хөлсийг Хорооны дансанд төвлөрүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно.
Хадгаламж, зээлийн үйл ажиллагааны зохистой харилцааны шалгуур үзүүлэлт
Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос тогтоосон хадгаламж, зээлийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол хангаж, ажиллана.[6]
ЗОХИСТОЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД | ТАЙЛАНГААР | ||
А | АКТИВЫН ЧАНАРЫН БОЛОН ХАМГААЛАЛТЫН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТАЙЛАН | ||
1 | АКТИВЫН ЭРСДЛИЙН САНГИЙН ХҮРЭЛЦЭЭ (+ илүү, -дутуу) /мянган төгрөгөөр/ | – | – |
2 | ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ЗОХИСТОЙ ҮЗҮҮЛЭЛТ (5 хувиас хэтрэхгүй) | 5.0% | #DIV/0! |
3 | ЗЭЭЛИЙН ТӨВЛӨРЛИЙН ЭРСДЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ (30 хувиас доош) | 30.0% | #DIV/0! |
Б | ҮР АШИГТАЙ САНХҮҮГИЙН БҮТЦИЙН ҮЗҮҮЛЭЛТ | ||
4 | НИЙТ АКТИВ ХӨРӨНГӨД ЭЗЛЭХ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ (60-80 хүртэлх хувь) | 60%-80% | #DIV/0! |
5 | ӨБҮХХ-ИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА (5 хувиас хэтрэхгүй) | 5.0% | #DIV/0! |
6 | ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА (10 хувиас хэтрэхгүй) | 10.0% | #DIV/0! |
7 | ГИШҮҮДИЙН ХАДГАЛАМЖИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА (80 хүртэлх хувь) | 80.0% | #DIV/0! |
8 | БУСДААС АВСАН ЗЭЭЛИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА (20 хувиас хэтрэхгүй) | 20.0% | #DIV/0! |
9 | ГИШҮҮДИЙН НИЙТ ХУВЬ ХӨРӨНГИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА (5 хувиас дээш) | 5.0% | #DIV/0! |
10 | НЭГ ГИШҮҮНИЙ ОРУУЛЖ БОЛОХ ХУВЬ ХӨРӨНГИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦАА (10 хувиас хэтрэхгүй) | 10.0% | #DIV/0! |
11 | НӨӨЦИЙН САНГИЙН БАЙВАЛ ЗОХИХ ДООД ХЭМЖЭЭ | – | – |
В | ЗАРДЛЫН ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭ | ||
13 | ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫН ЗОХИСТОЙ ТҮВШИН (15 хувиас хэтрэхгүй) | 15.0% | #DIV/0! |
Г | ТӨЛБӨР ТҮРГЭН ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАР | ||
14 | ТӨЛБӨР ТҮРГЭН ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАРЫН ХАРЬЦАА (5 хувиас дээш) | 5.0% | #DIV/0! |
Д | ӨГӨӨЖ, ЗАРДЛЫН ХУВЬ ХЭМЖЭЭ (ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭХ ҮЗҮҮЛЭЛТ) | ||
15 | АКТИВЫН ӨГӨӨЖ | #DIV/0! |
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.
[1] Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль – http://www.legalinfo.mn/law/details/8772?lawid=8772
[2] Улсын бүртгэлийн ерөнхий газар – https://burtgel.gov.mn/
[3] Хадгаламж, зээлийн хоршооны эрхлэх санхүүгийн бусад ажил, үйлчилгээний журам – http://frc.mn/index.php/2013-05-22-01-24-57/2013-05-22-01-28-33/2013-05-23-03-19-55
[4] Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль – http://www.legalinfo.mn/law/details/8772?lawid=8772
[5] Хадгаламж, зээлийн хоршооноос төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 349 тоот тогтоол – http://frc.mn/index.php/2013-05-22-01-24-57/2013-05-22-01-28-33/2013-05-23-03-19-55
[6] Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журмын хавсралт – http://frc.mn/index.php/2013-05-22-01-24-57/2013-05-22-01-28-33/2013-05-23-03-19-55