Орон сууцны зээл ба даатгал
Орон сууцны ипотекийн зээлийг 20 жилийн хугацаагаар олгож байхад зээлдэгчийн гэнэтийн ослын болон орон сууцны эд хөрөнгийн даатгалыг нэг жилийн хугацаагаар хийж байгаа өнөөгийн бодит практик нь банк болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эзэмшигчдэд ихээхэн эрсдэлтэй байгаа юм. Монгол Улсад урт хугацаат даатгалын ердөө нэг компани үйл ажиллагаа явуулж байна. Ийм бодит нөхцөл байдалд уг эрсдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журмыг боловсронгуй болгох, хууль зүйн орчныг бий болгох чиглэлээр банкууд болон МИК-ийн хамтарсан ажлын МДСК-ийн партнер Д.Дүгэржав хууль зүйн зөвлөгөө өгч байна. Энэ ажлын хүрээнд даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлж буй банкинд тулгардаг асуудлыг авч үзнэ.
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.