Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Зураач Ч. Хүрэлбаатарын бие даасан үзэсгэлэн

“ЭмДиЭс ХаанЛекс” хуулийн фирм нь Монголын нэртэй зураачдын нэг болох Ч.Хүрэлбаатарын уран зургийн танилцуулгыг анх удаа эмхэтгэн хэвлүүлснээ эрхэм таны мэлмийд хүргэж байгаадаа нэн баяртай байна.

Тус хуулийн фирм нь Монгол Улсын тэргүүлэх хуулийн фирмийн нэг болохын хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн орны зураачдын уран бүтээлийг олон нийтэд таниулах ажлын хүрээнд энэхүү танилцуулгыг хэтлүүлсэн болон нийгтмийн бусад салбарт чиглэсэн олон арна хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эрчимтэй хөгжлийн өнөө үед цаг наргүй ажиллаж байгаа баялаг бүтээгч Та хоромхон хугацаанд ч болтугай амсхийноюуны таашаал эдлэхэд тань энэхүү танилцуулга бага ч болов хувь нэмэр болно гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Энэхүү танилцуулгыг эмхэтгэн бэлтгэхэд шнэтэй хувь нэмэр оруулсан Монголын Урлагын Зөвлөл (МУЗ) ТББ болон бидэнтэй хамтран ажилласасн зураач Ч. Хүрэлбаатар нартаа талархсанаа үүгээр илэрхийлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

zurag

Зураач Ч. Хүрэлбаатар үзэсгэлэнгийн нээлтийн үеэр.

zurag2

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: