Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөрөнгө оруулалтын газар байгуулагдлаа
Хөрөнгө оруулалтын тухай хууль шинээр батлагдан яамдын зарим чиг, үүрэгт өөрчлөлт орж байгаатай холбогдон Засгийн газрын 2013.11.09-нд Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрыг байгууллаа. Тус агентлаг байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай, Засгийн газрын агентлагын тоо батлах тухай зэрэг болон бусад тогтоолуудад өөрчлөлт орлоо.
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.