Дэлхийн Салхины өдөр: 2015 оны 06 сарын 15
Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь нар салхи юм нар, салхи, бороо, далайн давалгаа, газрын гүний дулаан зэргээс гарган авдаг, тасралтгүй нөхөн сэргээгддэг энергийг хэлнэ. 2014 оны байдлаар Дэлхийн нийт эрчим хүчний 19%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан байна.
Цөөн тооны орнуудад төвлөрсөн бусад эрчим хүчний эх үүсвэрүүдтэй харьцулахад сэргээгдэх эрчим хүч нь газар зүйн өргөн хүрээнд байрладаг. Сэргээгдэх эрчим хүчний хурдтай тархалт болон эрчим хүчний үр дүнтэй байдал нь ихээхэн хэмжээний эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон эдийн засгийн үр ашигтай байдалд хүргэж байна. Олон улсын нийтийн санаа бодлын судалгаагаар нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хүчтэй хандлага ажиглагдаж байна. Үндэсний хэмжээнд дэлхий дахинд хамгийн багадаа 30 үндэстнүүд сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байна. Үндэсний сэргээгдэх эрчим хүчний зах зээл нь ирэх жилүүдэд хурдацтайгаар өсөх талавтэй байна.
Салхин эрчим хүчийг механик болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор салхин турбин болон далбаа ашиглан салхины урсгалаас гарган авдаг. Салхин эрчим хүч нь шатахууныг орлох эрчим хүч бөгөөд хангалттай нөөцтэй, сэргээгдэх, өргөн тархсан, цэвэр, ажиллагааны явцад хүлэмжийн хий ялгаруулдаггүй төдийгүй бага хэмжээний талбай ашигладаг энерги юм. Салхин эрчим хүч нь цаг хугацааны явцад ихээхэн тогтвортой боловч богино хугацаанд хувирамтгай байдаг учир найдвартай хангамж байлгахын тулд өөр бусад эх үүсвэрүүдтэй хослуулан хэрэглэдэг.
Дэлхийн Салхины Өдөр нь Европын Салхин Эрчим хүчний Холбоо (EWEA) болон Дэлхийн Салхин Эрчим хүчний зөвлөлөөс (GWEC) жил бүрийн 06 сарын 15-нд зохион байгуулдаг дэлхий дахины арга хэмжээ юм. Энэхүү өдөр нь салхины эрчим хүчийг тэмдэглэж, мэдээлэл солилцох, насанд хүрэгчид болон хүүхдүүд салхины эрчим хүч, түүний хүчин чадал, дэлхийг өөрчилж болох боломжийн талаар таньж мэдэх өдөр юм. Энэ өдөр EWEA болон GWEC-тай хамтарч үндэсний салхины эрчим хүчний холбоод болон салхин эрчим хүчний үйлдвэрлэлтэй холбогдсон компаниуд дэлхий даяар олон оронд үйл ажиллагаа явуулдаг.
ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь өөрийн нийгмийн хариуцлагын хүрээнд байгал орчны өдрүүдийг сурталчилж, тэмдэглэн өнгөрүүлж байна.
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.