Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

New

Гадаад Улсад Хуульчийн Мэргэжлийн Үйл Ажиллагаа Эрхлэх Зөвшөөрөл Авсан Иргэн Ганцаарчлан Болон Гадаадын Хөрөнгө Оруулалттай Хязгаарлагдмал Хариуцлагатай Нөхөрлөл Байгуулан Монгол Улсад Хуульчийн Мэргэжлийн Үйл Ажиллагаа Эрхлэх Тухай Журам Батлагдлаа

Монгол Улсын хууль зүйн сайдын 2013.10.14-ны А/211 дугаар тушаалаар батлагдсан Энэхүү журам нь гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн ганцаарчлан болон хуулийн этгээд байгуулан Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд журмыг мөрдөж эхлэхээс өмнө Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд тус журмын дагуу бүртгүүлэх, өөрчлөн зохион байгуулагдах хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл байхаар тогтоожээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.legalinfo.mn

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

%d bloggers like this: