Банк Бус Санхүүгийн Байгууллага байгуулах эрх зүйн зохицуулалт (2015.05.01)
Энэхүү мэдээллийг энд дарж татаж авна уу.
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ БАЙГУУЛАХ
Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг Компанийн тухай хууль 13[1], 18 дугаар зүйлд заасны хувь нийлүүлэх, хувьцаа гаргах, хувьцааны захиалга авах аргаар болон нийлэх, нэгдэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулж болно. Үүсгэн байгуулахдаа нэг үүсгэн байгуулагчтай бол шийдвэр, хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагчтай тохиолдолд тогтоол, хурлын тэмдэглэл гаргана. Ийнхүү үүсгэн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор компанийг Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандана.
Бүртгэх хугацаа
Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг бүртгэгч бүртгэхээс татгалзах үндсэлэл байхгүй гэж үзвэл хянаж үзээд ажлын 2 хоногт багтаан бүртгэж гэрчилгээ олгоно.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн бүрдэл[2]
- Нэрийн баталгаажуулалтын хуудас;
- Баталсан загварын дагуу гаргасан өргөдөл;
- Үүсгэн байгуулах тогтоол, хурлын тэмдэглэл; /1 үүсгэн байгуулагчтай тохиолдолд шийдвэр/
- Хуулийн этгээдийн дүрэм;
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
- Данс нээсэн мэдэгдлийн хуудас; /үүсгэн байгуулагч УБЕГ-аас авч өөрийн сонгосон банкинд төгрөгийн болон валютын данс нээлгэсэн тухай тэмдэглэл хийлгэнэ/
- Үүсгэн байгуулагчдийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбар;
- Шаардлагатай тохиолдолд итгэмжлэл.
Өргөдөл гаргах эрх бүхий этгээд
- Үүсгэн байгуулагч
- Гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд
- Итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд
Тэмдэгтийн хураамж
- Нэрийн баталгаажилт 500 төгрөг
- Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийг бүртгүүлэх 44,000 төгрөг
БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ
Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгох дараах үйл ажиллагааг ойлгоно.[3]
- Зээл;
- Факторингийн үйлчилгээ;
- Төлбөрийн баталгаа гаргах;
- Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах;
- Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ;
- Гадаад валютын арилжаа;
- Итгэлцлийн үйлчилгээ;
- Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх;
- Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;
- Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа.
Бүрдүүлэх баримт бичиг
Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйлд нийцсэн, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмын 2 дугаар зүйлд заасан дараах баримт бичгийг бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ.[4]
- Тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;
- ББСБ байгуулж, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тухай үүсгэн байгуулагчдын тогтоол, хурлын тэмдэглэл /1 этгээд үүсгэн байгуулж байгаа тохиолдолд шийдвэр/;
- Үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах гэрээ;
- Үүсгэн байгуулагч хуулийн этгээдийн хувьд Үндэсний Татварын Ерөнхий Газрын Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- ББСБ-ын дүрэм;
- ББСБ-ын үүсгэн байгуулагчдын дүрмийн санд оруулсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох баримт бичиг, гарал үүслийн талаарх тодорхойлолт;
- Дүрмийн сангийн мөнгөн хөрөнгийг банкинд байршуулсан эсэхийг тодорхойлсон банкны тодорхойлолт, дансны хуулга, бусад баталгаа;
- ББСБ-ын дүрмийн сангийн доод хэмжээг тусгасан эхлэлтийн тайлан, баланс;
- Банк бус санхүүгийн байгууллагын үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлага, ажиллах боловсон хүчний талаарх холбогдох байгууллагаас гаргасан дараах тодорхойлолтууд;
- Татварын байгууллагад өр төлбөртэй эсэх талаарх тодорхойлолт;
- Ял шийтгэлтэй эсэх талаарх Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
- Иргэний үнэмлэх, мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Техник тоног төхөөрөмж, программ хангамж, ажлын байрны тодорхойлолт; /Техник тоног төхөөрөмж, программ хангамж, ажлын байрны найдвартай аюулгүй ажиллагаа, нууцлал, харуул хамгаалалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаж, дурдсан шаардлагын талаар бусад этгээдтэй байгуулсан гэрээ эсхүл нотариатаар батлуулсан гэрчилгээний хуулбар/
- Бизнес төлөвлөгөө; /Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулах/
- Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд мөнгө угөөх, алан хядах ажиллагааг санхүүжүүлэхийн эсрэг арга хэмжээний тухай хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл, тодорхойлолт.
Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-д тавигдах нэмэлт шаардлага:
- Ажиллах боловсон хүчний 70-аас доошгүй хувийг Монгол улсын иргэдээс бүрдүүлэх
- Гүйцэтгэх удирдлага нь гадаадын иргэн байгаа нөхцөлд байнгын мэргэжлийн орчуулагчтай байх
- Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар бүрдүүлсэн баримт бичгийг Монгол хэл дээр 2 хувь үйлдэж, орчуулсан хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх
- Хороо шаардлагатай гэж үзвэл тухайн орны холбогдох байгууллагаас лавлагаа гаргуулан авна.
Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллагад тавигдах нэмэлт шаардлага:
- Ажилтны аюулгүй байдлыг хангасан торон /шилэн/ хаалттай байх;
- Бичсэн бичлэгийг 1 сараас доошгүй хугацаагаар архивлан хадгалдаг хяналтын камертай байх;
- Кассын машинтай байх;
- Тухайн төрлийн валютыг шалгагч болон мөнгө тоологч машинтай байх;
- Гадаад валютыг худалдан авах, худалдах ханшийг нийтэд ил тод мэдээлэх самбартай байх;
- Гадаад валютыг худалдан авах, худалдах тухай бүр гадаад валютыг худалдаж авсан, худалдсан тухай баримтыг хоёр хувь үйлдэж нэг хувийг харилцагчид өгч, нөгөө хувийг санхүүгийн баримт болгон хадгалах;
- Долоо хоног тутмын гадаад валютын арилжааны тухай мэдээг Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмын 6 дугаар хавсралтын дагуу гаргаж дараа долоо хоногийн эхний хагаст Монголбанкинд, сар тутмын валют арилжааны тухай мэдээг хороонд хүргүүлэх.
Бүртгэх хугацаа:
Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хүсч ирүүлсэн баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч ажлын 30 хоногийн дотор хянаад, Хорооноос тавьсан шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно.[5]
Банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээ:
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тогтооно. Гадаадын Хөрөнгө Оруулалттай ББСБ-ын дүрмийн сангийн доод хэмжээ мөн адил байна.[6]
Үйл ажиллгааны төрөл | Аймгийн төвийнсумаас бусад |
сумандАймгийнтөвийн сумДархан-Уулаймгийн Дархан
сум,
Орхон аймгийн
Баян-Өндөр сум Улаанбаатар хотын Налайх ,
Багануур,
Багахангай дүүрэг Улаанбаатар хотын бусад дүүрэг Зээлийн үйл ажиллагаа20,050,0200,0200,0400,0 Факторын үйлчилгээТөлбөрийн баталгаа гаргахГадаад валютын арилжаа100,0Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх20,050,0200,0200,0400,0Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ50,0100,0500,0500,01000,0
Банк бус санхүүгийн байгууллагаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ:
Зохицуулалтын үйлчилгээний хөлс нь жил бүр төвлөрүүлэх, тухай бүр төвлөрүүлэх гэсэн 2 хэлбэртэй байна.
Жил бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг ББСБ-ын өмнөх оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл дэх өмчлөх бусад үл хөдлөх болон өмчлөх бусад хөрөнгө /цэврээр/, хуримтлуулж тооцсон хүүгийн авлагыг хасаж тооцсон нийт активын дүнгээс энэ журмын 3.1-д заасан ангиллын дагуу тооцож, тухайн оны жилийн тайлант хугацааны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хорооны холбогдох дансанд төвлөрүүлсэн байна.
Тухай бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс нь нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаанаас авах хөлс бөгөөд уг хөлсийг авахдаа энэ журмын 3.2-т заасан хэмжээгээр, холбогдох өөрчлөлтийн талаарх Хорооны шийдвэр гарснаас хойш, уг шийдвэрийг хэлбэржихээс өмнө Хорооны холбогдох дансанд төвлөрүүлсэн байна.
Жил бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг дараах байдлаар тогтооно.[7]
№ | Нийт актив дүн | Хороондтөвлөрүүлбэл зохих |
зохицуулалтын
үйлчилгээний
хөлсний хэмжээ
/төгрөгөөр/Нэмэлт мэдээлэл14,000,000,001 төгрөгөөс дээш 2,600,000Улаанбаатархотын Налайх,
Багануур,
Багахангай
дүүрэг, аймгийн
төвийн сумын нутаг дэвсгэрт үйл
ажиллагаа явуулж
байгаа бол 10
хувиар, аймгийн
төвийн сумаас
бусад суманд үйл
ажиллагаа явуулж
байгаа бол 20
хувиар тус тус
хөнгөлөлт үзүүлнэ22,000,000,001-ээс 4,000,000,000 төгрөг хүртэл2,200,00031,000,000,001-ээс 2,000,000,000 төгрөг хүртэл1,600,0004600,000,001-ээс 1,000,000,000 төгрөг хүртэл1,200,0005400,000,001-ээс 600,000,000 төгрөг хүртэл800,0006200,000,001-ээс 400,000,000 төгрөг хүртэл600,0007100,000,001-ээс 200,000,000 төгрөг хүртэл300,000810,000,001-ээс 100,000,000 төгрөг хүртэл150,000
Тухай бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг дараах байдлаар тогтооно:
№ | Хороонд төвлөрүүлбэл зохихзохицуулалтын үйлчилгээний |
төрөл
Зохицуулалтынүйлчилгээний
хөлсний хэмжээ
/төгрөгөөр/Нэмэлт мэдээлэл1ББСБ-ын өөрийн буруугаасүрэгдүүлсэн эсхүл гэмтээсэн
тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
солих, шинэчлэн олгох100,000Үрэгдүүлснээс бусадтохиолдолд гэрчилгээг солих, шинэчлэн авах хүсэлтээ Хороонд ирүүлэхдээ тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон гэрчилгээний хавсралтын эх хувийг ирүүлсэн байна2ББСБ-ын өөрийн буруугаасүрэгдүүлсэн эсхүл гэмтээсэн
тусгай зөвшөөрлийн
гэрчилгээний хавсралт солих,
шинэчлэн олгох100,0003Хууль тогтоомж, журам, зааварт заасан бусадХорооны шийдвэрээр тухай бүр тогтооно 4Банк бус санхүүгийн үйлажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрлийг сэргээх200,000-5Дүрэм болон бусад өөрийнмэдээллийг Хорооны архиваас
хулбарлан нөхөн авах болон
бусад үйлчилгээ үзүүлэхэд
төлөх хөлс1,000Нэг нүүр хуудас
Итгэлцлийн үйлчилгээ | |||||
Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах | |||||
Богино хугацааны санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх |
САНАМЖ:
Өмгөөллийн ЭмДиЭс ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.
Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.
[1] Компанийн тухай хууль – http://www.legalinfo.mn/law/details/310?lawid=310
[2] Улсын бүртгэлийн ерөнхий газар – https://burtgel.gov.mn/
[3] Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль – http://www.legalinfo.mn/law/details/310?lawid=310
[4] Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам – http://www.frc.mn/index.php/joomlart/2013-03-25-02-46-40/doc_download/3078
[5] Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 9.1 – http://www.legalinfo.mn/law/details/310?lawid=310
[6] Банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээг тогтоох тухай санхүүгийн зохицуулалтын хорооны 2008 оны 169 тоот тогтоол – http://frc.mn/index.php/2013-05-22-01-24-57/2013-05-22-01-28-33/2013-05-23-03-19-55
[7] Банк бус санхүүгийн байгууллагаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тооцох журам – http://frc.mn/index.php/2013-05-22-01-24-57/2013-05-22-01-28-33/2013-05-23-03-19-55