Office

Opening hours / Monday – Friday / 09:00 – 18:00

k

MDS&KhanLex LLP

START UP БУЮУ ГАРААНЫ БИЗНЕС ДАХЬ ХУУЛЬЧИЙН ОРОЛЦОО

2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, Улаанбаатар хот.

Сүүлийн үед Start-up буюу гарааны бизнес нь зөвхөн Монгол төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүчээ аван хөгжсөөр байна. Нийгэмд үүсээд буй асуудлыг техниологийн тусламжтайгаар шийдвэрлэх зорилготой гарааны бизнес нь дараах үе шатуудыг дамжин хөгждөг бөгөөд тэдгээр үе шат бүрт хууль, эрх зүйн аливаа эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх хуульчийн оролцоо ихээхэн ач холбогдолтой юм.

 

 

1-р шат: Танин мэдэх (Ideation)

Хийгдэх ажиллагаа: Бизнес санаа боловсруулах, зах зээлээ судлах

Хуульчийн оролцоо:

  • Бүтээгдэхүүнийг оюуны өмчөөр хамгаалуулахаар шаардлагатай материал, баримт бичиг бүрдүүлэх
  • Компани үүсгэн байгуулах (шаардлагатай баримт бичиг: үүсгэн байгуулах тухай тогтоол, шийдвэр, тэмдэглэл боловсруулах, компанийн дүрэм, хувьцаа эзэмшигч хоорондын гэрээ зэргийг боловсруулах)
  • Нууц үл задруулах гэрээ боловсруулах, нууцлалыг хамгаалах асуудлаар зөвлөх
  • Шаардлагатай хөрөнгө оруулалтын гэрээ (хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө оруулалтын зээл гэх мэт) боловсруулах, хэлэлцээрт зөвлөх
  • Хөгжүүлэлт, судалгаа шинжилгээний талаар харилцагч байгууллагатай байгуулах гэрээ боловсруулах, зөвлөх
  • Оффис худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ хянах, зөвлөх
  • Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар зөвлөх, гэрээ, журам боловсруулах

 

2-р шат: Хэрэгжүүлэлт (Commitment)

Хийгдэх ажиллагаа: Бүтээгдэхүүний туршилтын загвар гаргах

Хуульчийн оролцоо:

  • Бүтээгдэхүүн үйлчилгээний гэрээ боловсруулах
  • Нууцлалын бодлого боловсруулах (privacy policy)
  • Үйл ажиллагааны явцад учирч болох хууль зүйн эрсдлээс сэргийлэх

 

3-р шат: Бататгах (Validating)

Хийгдэх ажиллагаа: Бүтээгдэхүүний туршилтын загвар гаргах

Хуульчийн оролцоо:

  • Байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх (compliance)
  • Шаардлагатай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авах
  • Шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулах

 

4-р шат: Өргөжилт (Scaling)

Хийгдэх ажиллагаа: Зах зээл болон бүтээгдэхүүний өргөжилт, IPO хийх

Хуульчийн оролцоо:

  • Франчайз, лизенцийн гэрээ боловсруулах, зөвлөх
  • Салбар, төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах
  • IPO хийхэд шаардлагатай хууль зүйн ажиллагааг хэрэгжүүлэх (хууль зүйн магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, холбогдох эрх бүхий байгууллагатай харилцах гэх мэт)

 

5-р шат: Төлөвшилт (Establishing)

Хийгдэх ажиллагаа: Тогтвортой ашиг, өсөлтийг бий болгох

Хуульчийн оролцоо:

  • Франчайз, лизенцийн гэрээ боловсруулах, зөвлөх
  • Салбар, төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах
  • IPO хийхэд шаардлагатай хууль зүйн ажиллагааг хэрэгжүүлэх (хууль зүйн магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, холбогдох эрх бүхий байгууллагатай харилцах гэх мэт)

 

6-р шат: Гарах (Exit)

Хийгдэх ажиллагаа: Компанийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн худалдах, бусад компанитай нэгтгэх

Хуульчийн оролцоо:

  • Хууль зүйн магадлан шинжилгээ (legal due diligence) хийх
  • Хэлэлцээрт оролцох, зөвлөх
  • Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ боловсруулах
  • Эрх шилжүүлэх гэрээ боловсруулах
  • Хувьцаа эзэмшигчдийг тогтоол, шийдвэр, тэмдэглэл боловсруулах
  • Компанийн дүрэм, баримт бичигт өөрчлөлт оруулах, бүртгүүлэх

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн фирмийн Партнер С.Батбуянгаас авна уу. Утас: +(976) 89099608, +(976) 11 330048; email: batbuyan@mdsa.mn

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading